Яг л Жамух шиг явья би

Яахын аргагүй эзэн нь юм шиг

Чадах эс чадахын алинд ч хөлчүүрхэлгүй байваас

Чангаас чанга эзэн болохыг чинь ерөөж

Яг л Жамух шиг явья би

 

Яг л Жамух шиг явья би

Яагаад ч эс хувирах тавиландаа захирагдаад

Завшаан таарвал чамайгаа хурцалчихаад

Жаахан буруу эргэсэн шиг чиний төлөө зүтгэе би

 

Ялж явах шиг одонд төөрсөн ч

Ялгаж авах ухаандаа чамайг мандуулахын төлөө

Яахын аргагүй эзэн нь чи л юм шигээр

Ялагдаж сүүлдээ мөрөнд чинь шингэе...

 

Эх нутгийн дууг сонссон л бол

Эзэн минь чи одоо л гараад ир

Эх захгүй эрх чөлөөний дуун дундаас

Энх үүр гэдгийг над үзүүлж нүд аниулаач

 

Тэрэгтэй олон баячуудын дундаас

Тэнэгийн манлай төрөхийн түрүүг та хэрхэн цаазлав?

Түүн шигээ хэрхвэл эзэн болохын их тулаанд

Тэмцэж, ялахын сууг үлгэрлэх цаг тань ирэв биш үү?

 

Учираа олж сууринаа заларваас

Улмаа хурцлахын их урыг би одоо сурнам

Уужуу хандалгүй үтэр босохын тань төлөө

Угсаа гарвалаараа эх орондоо зүтгэнэм

 

Яг л Жамух шиг явья би

Яс хөөж чамайг араасаа дагуулсан нэгтгэлээр

Ядарч, бутарч, хуваагдсан бүхнийг хураагаад

Ял үүрч, өмнө чинь сүүлдээ шурга углуулъя

 

Үлгэртээ хүчтэй л байхын билиг чамд байваас

Үнэнч л байхын тэнгэртээ би огтхон ч харамсахгүй

Үргэлжлэх их нэр нь танд одлоо ч

Үзэсгэлэнт эх орны хилээр амьсгал минь чөлөөтэй

 

Алдарт хүрэх замын тань шат болохын төлөө

Адаглах хүний муу нэр зүүсэн ч таны төлөө

Адармаатай бэрхийг хамтран давахын төлөө

Арчигдахдаа би уурлахгүй ээ, Монголын төлөө!

 

Сонгуулийн сурталчилгааний өдрүүдэд буулгав. 2009 он

 

Сэтгэгдэлүүд:

1. gogoshi | 2009-08-12 01:16:13
төлөө төлөө.к.амжилт
2. molor | 2009-08-12 01:23:43
Яг л Жамухын эхнэрүүд шиг явъя бид, гоё бичсэн байна шүү
3. tagnai (зочин) | 2009-08-12 02:19:20
Сүрлэг сайхан бичий шүү манай анд. Уншаад хөөрчлөө.
4. Deppsuka (зочин) | 2009-08-12 10:03:29
Ер нь яг ямар хүн байсан юм болдоо хөөрхий
5. Mendee | 2009-08-12 16:24:25
jamuh shig urbagchid mongold hereggui
jamuh shig yabahgui baihiin toloo uragshaa
jamuh shig hurts bihs getlee unenii toloo yabya
jamuh shig eremgii gehdee shudarga ysonii toloo
jamuh shig gehdee neg eznii toloo bus
jamuh shig gehdee enh amgalangiin toloo
bi ooriigoo hurstalna gehdee busdiig duuraihgui
bi ooroo hurtsalagdana gehdee jamuh shig bish
6. angelic_universe | 2009-08-12 19:28:03
үүүүүүүүүе Дүү сайн уу?????? Бишээ анд сайн уу хахахахаха
7. *САЙХАН САНАА* | 2009-08-13 10:17:32
аа ийм эртний баатар шиг явахаар чинь бид яанам билээ..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.