Тийм л нэг хүмүүсийн тухай

Өглөөний нар мандлаа

Өдрийн ажилд гарлаа

Хэлхэлдэж өдрийг нөгцөөхөөр

Хэдэн улс цуглаваа

 

Эртэч цуглаанч тэдгээр хүмүүс

Энд тэндээс босон ирж

Ижил сүрэгтээ нийлээд

Ийш тийш хулмалзан танилын нүүр харуулдав

 

Удаж төдөлгүй нэгэн тарган эр

Ухаалаг намбалаг эхнэрийнхээ гарын цайг ооччихоод

Улаа бутруулан алхалсаар замаар айсуй харагдлаа

Уухын хүслэнт хэдээс нэг нь тосон гүйвэй

 

Ижийгээ харсан мэт инээд алдсаар очив

Ихэртэйгээ уулзсан мэт төрөл бодон хөөрөв

Үг солихын зуурт өнөөх хэдээс нь уухайлав

Өчүүхэн ч хий гаргахгүй шүлс залгин шамдгайлав

 

Шулахын хэнээгүй түүнээс шуудхан зугадчихаж боломгүй

Шалаад салахгүй зангаас нь шалавхан зайлах аргагүй тул

Ширхэг имрэн эргүүлсээр хамгийн бага нэгжийг нэгийн төдий хайрлав

Шархтай бар шиг сэтгэлд шар тосон зул бадамлав аа...

 

Өвгөдийнхөө нэрийг өнөөдрөөр угжсан

Өгөөмөр сэтгэлээр голоо зогоосон

Өршөөл, гэсгээл ав адилхан

Өмдтэй баатар тэднийг муулашгүй ээ

 

Хорхойд хоргүй ч нийгэмд жигшүүлсэн

Харин тэгэхдээ харамсах сэтгэлгээ хамтад нь түгээсэн

Хэтэрхий явснаараа цээжээ дэлддэг

Хөөрхий миний эх орон шиг улсууд

 

Нэг нэгнээ хараад сэргэчихдэг

Нэрээрээ биш дундын хочоороо дуудалцдаг

Нүүрээр нь насыг нь таашгүй

Нүгэл нь харин та биднээс бага байж мэдэх

 

Өдөр шөнийн хугацаа хамаарахгүй

Өтлөж хөгширөхийн учиг хэмжигдэхгүй

Үүрдийн сэтгэлгээ нь лонхтой цуг дуусаж, сэргэдэг

Өр өвдмөөр тийм л нэг хүмүүсийн тухай бичьюү хэмээлээ...

 

Үдшийн бүрий боллоо

Өнөөх хэд маань алга

Хэн нь дахин ирэхгүйг

Хэн нь ч мэдэхгүй тарваа...

Сэтгэгдэлүүд:

1. Орнелла | 2009-08-14 05:51:56
XaxaxaЧи нээрээ

Өмдтэй баатар гэхээр нь дотор хүний тухай бичээ юу гэж бодлоо
2. molor | 2009-08-14 07:11:19
Уншлаа, таалагдлаа
3. Oyuna | 2009-08-14 10:59:59
үнэн үнэн
4. erhtsas | 2009-08-14 11:19:51
Мартагдах шахсан нэг тийм бүүдгэр төрх нүдний өмнө зурайгаад л, гуйваад л өнгөрлөө. Харуусмаар бас халгалмаар, хажигламаар тэднийг.
5. amor | 2009-08-15 01:32:27
гунигт үнэн.
тэд бидний дэргэд магад миний хамаатан..
дурлана дурлана гэхэд амиа алдан дурладаг гэж .....
6. balea (зочин) | 2009-08-15 06:01:38
neeree deer ued neg tiim ium bolsiim ium b,a love iin achaar l odoo ch gesen bas l tegej sanagdlaa
7. Жиргээ | 2009-08-15 14:15:07
shuumj ch, xeviin dur turx uu dee.
8. amg@@ | 2009-08-17 05:41:09
хайран хүнүүс

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.