Нулимс амттай юм билээ
Нууцхан нэрэхэд сэтгэл зөөллөөд
Нутаг, ижий, гэрийн үнэр ирэх мэт
Нулимс амттай юм билээ
Гомдсон сэтгэлээс ус гарган
Гандсан хацраа хаа нэг норгоход
Гангалж үзээгүй нүүр минь хужир нэмж
Ганц нэг дусал нь амттай юм билээ
Дусал дуслаар урсан самсаа шархирахад ч
Дундуур нь дүүрч баяр гуниг минь тэнцээд
Дэндүү их хүлээлгэсэндээ чамайг гэх мэт
Дусал нулимс минь амттай юм билээ...
Бодол нэрж ус гаргах амьтан олонгүй л дээ
Битүү шаналсан сэтгэл л урсгаж аргаддаг биш шүү дээ
Бат итгэсэн зүгтээ хангалуун л явагсад олон бол
Бичсэн утгыг ойлгох нь олдохгүй ч байхын магад
Тэгэвч би энэ хэдэн үгсээрээ
Тэнгэр аргадаж хур гуйсан хэрэг биш бөгөөд
Тэртээх хэн нэгэнд үг дутахын цаг дор нь
Тэрслэхгүй үнэнч хань болохын мөр нэмсэн юм аа
Тиймээ, нулимс амттай юм билээ
Та, хожимдож ойлгохын магад тул одоо би хэлье
Тааваар жаргахын их утгыг ойлгохын төлөө
Тэмцэл нь энэ юм гэж сэтгээрэй,
бас амтыг нь бүү мартаарай
Араандаа хадгалж санах сэрэхдээ амтлаарай
Амттан юм шүү сөгнөж биш, огшоож яваарай
Амьтнаас харамлаж нууцхан өөртөө эгшээгээрэй
Аргадах ариг ус гэж сэтгэлдээ мэдрээрэй,
нулимсанд амт бий юм шүү
Шиврээ бороо хувцас норгоно
Шивнээ үг сэтгэлд хургана
Шилтэй цэнхэр уруул норгоно
Ширүүхэн гурвуулаа сормуус чийглэнэ





Сэтгэгдэлүүд:
bichleg taalagdav
Хайр сэтгэл өнгөнд оршдоггүй
Хавсарга салхинд зүрх хийсдэггүй
Харин гуниг бие тэвэрдэг гэсэн шүлэг санаанд орлоо...
ukhaaral,dogdloliin
uyasal, enerliin
ursan melmerekh nulims.
Агаа сайхан бичиж, энэ сайхан бүтээлүүдийг чинь даанч удаан хүлээсэн шүү.
Би гаднаас орчин үеийн өндөр технологи бүхий гэр хорооллыг гүний усаар хангах хөрөнгө оруулалт хийх гэж байгаа тул бизнесийн эрсдэлээ хамгаалахын зорилгоор гэрээ хиймээр байна. Энэхүү бизнес маань ажлын байр нэмэгдүүлэх, гүний худаг руу дэд бүтэц татан дэд бүтцийг хөгжүүлэн дагалдах бизнес орчинг бүрдүүлэх, гэр хорооллыг ундны усны гачигдалаас гаргах, өндөр хөгжсөн орны техник технологи нэвтрүүлэх ач холбогдолтой юм. Иймд дараахи нөхцөлөөр хөрөнгө оруулалтын гэрээ хийе.
Засгийн газрын хүлээх үүрэг:
1. Миний энэ хөрөнгө оруулалт нь гадаадаас (би гадаадад одоохондоо оршино сууж байна.) орж ирж байгаа тул эхний ээлжинд 5 жил татвараас чөлөөлнө өгнө үү.
2. Засгийн газар энэ бизнесийн 34%-ийн энгийн хувьцааг худалдаж авах хэрэгтэй байна. Ингэснээрээ энэхүү бизнесийн эрсдэлийн гуравны нэгийг та бүхэн даах юм. Хэрэв засаг мөнгө гаргах бололцоогүй бол жилийн 7% ийн хүүтэйгээр энэ хувийг зээлж авч болно. Хэрэв сайн ярих юм бол яахав хүүгээ 5% хүртэл буулгая л даа. Энгийн хувьцааг та нар худалдан авснаар би засгийн газрын өмнө хувьцааны талаар ямарч үүрэг хүлээхгүй бөгөөд дуртай цагтаа өөрийнхөө хувьцааг зарж болно. Ер нь засгийн газрын 34%-ийн хөрөнгө оруулалтын баталгаагаар гуравдагч орны хөрөнгө оруулагчдад үлдсэн хувьцаагаа зарах санаа надад байна л даа.
3. Энэхүү бизнест зориулж таны засгийн газар одоо хэрэглэж буй хууль, дүрмийг өөрчилж 1 шоо метр усны үнэ ойролцоогоог 1,000₮ байгааг Бороо Голдын жишгээр 6₮ болгон өөрчилж өгнө үү.
4. Мөн бизнес орчин өөрчлөгдөж надыг хохироож магадгүй тул 30 жилийн тогтвортой байдлын гэрээ хийе. Хэрэв миний санаанд нийцвэл засгийн газар гэрээг дууссан дараа 50% хүртэл өөрийн ноогдох хувьцаагаа өсгөж болно. Мөн надаа таалагдвал гэрээг 2 удаа хорин жилийн хугацаатай сунгаж болох юм.
5. Худгаас хүн ус авах хэрэгтэй тул та бүхэн дэд бүтцийн засвар үйлчилгээнийх нь ажлыг гэрээт хугацаандаа хариуцаж явахыг хүсэж байна.
Миний хүлээх үүрэг:
1. Миний зүгээс гэрээт ажилчдын 70%-90% -ийг Монгол ажилчид байхаар чармайн гэдэг үүрэг хүлээж болох юм.
2. Гүний худаг дээр ажиллах зарим Монгол ажилчдыг өөрийн зардалаар сургаж дадлагажуулах болно.
Хүндэтгэсэн
Монгол улсын иргэн
Ё. Гантулга
Сэтгэгдэл үлдээх: