Хөвөрсөн зүүд

Урд шөнө би зүүдэндээ уул гатлаж усны эхэнд очиж үзлээ

Урагшаа зүглэсэн нүүдэл замын турш галдаад

Утаа, элс хоёроор хорвоо дэлхий эргэлдсээр

Улаан нүүрээрээ үхэлтэй тулалдаж очоод

Улай үзэхийг яарсан цөөврүүд дунд орчихлоо гэж зүүдэллээ

 

Тэрний урд шөнө би бас л зүүдэлсэн

Тэгэхдээ хойшоо зүглэсэн нүүдэл байсан

Тэвчээр зааж их л хүйтнийг даван бээрсээр

Тэнгэрт тэрсэлсэн агуу баатрын дүрээр очоод

Тэнхээг минь барж идэхийг хүлээсэн махчид дунд орчихлоо гэж зүүдэлсэн

 

Уужим юм аа энэ дэлхий, багтаах зай байдаг л санж

Уртыг нь эвхсээр замын төгсгөл сайхан нутаг оллоо л гэж санавал

Ухаандаа газрын эзэн болох санаатай хэсэг улс эвлэлдээд

Урагш хойшгүй хил батлан нэг нугад суулгаад

Ургийн ургийг хэл соёлгүй боол болгохыг хүсэв гэж би зүүдэллээ

 

Газар газрын энг хүрч үзэхийг хүссэн

Галзуу чөлөөт сэтгэлдээ олон ургалч үзэлтэй

Ганц цөөн гэлтгүй сэтгэлдээ бөөн бөөн галтай

Гадаанаа хэдхэн малтай тэр нь бод голдуу

Гэрээ ачаад нүүчихэд ядах торох юмгүйдээ би ингэж зүүдэллээ

 

Түүхийн нугачаанд бэдэрсэн тэр л олон нүүдлийг

Дэр толгой нийлэнгүүт ар араас нь нэхсээр

Тэнэмэл гэгдэх цыган шиг миний цус үсэрснийг

Дэнхэл ихтэй замаар зовлонгоо л хайсаар явсныг

Тайван амрах нойрондоо ч сэргээн зураглаад болдгүй ээ

 

Өнөө шөнийн зүүдээ би ядах юмгүй тааж байна

Өргөл барьцанд шунасаар хүрээ газар бараадахаар

Өршөөл эрсэн барлаг шиг хоёр хил уруу гуйвсаар

Өргөө хотоо харлуулаад суурин зүглэн нүүнэ биз

Өр шир, утаа униартай хот газар оччихлоо гэж зүүдэлнэ биз...

Сэтгэгдэлүүд:

1. ЗОРИГТ8 | 2009-08-20 03:01:03
эрсдэлтэй тулах нь дээ
2. closefriend (зочин) | 2009-08-20 03:11:18
Анд бахархмаар шүлэглэжээ. Хар дарсан зүүднээс чинь сэрээх юмсан даа
3. Вафль | 2009-08-20 04:04:01
пэээш, ховор хүн харагдах чинь ээ, үнсий хонгороо. / ккк /
4. amor | 2009-08-20 11:06:00
нүүдэл, зүүд....
5. duduka | 2009-08-20 11:15:40
yasan yasan zuud ve
6. tagnai (зочин) | 2009-08-20 22:32:31
Тийм дээ, нүүсээр нүүсээр одоо л болих гэж байгаа улс. Зовлонгоо хайж байсийн бол олсын байгаа биз.
7. bubee (зочин) | 2009-08-21 07:56:25
Denduu oroi bolson bhad howor iddeg zuilee ideed untahaar baahan zuud zuudeldiin. Ternees bish zuudlehee bolisoon.

Oroi hund hool baga idej bai. Hund hool ideed bwal bartaa ihtei zuud zuudelne shuu kkk
8. tungaamnh | 2009-08-23 08:14:17
zuud

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.