Аав ээжийн 9 сарын нэгэн

Нар битүү, бүдэг гэгээтэй байхаас л манайх гэдэг айл бөөн хөл хөдөлгөөн болцгоож гарлаа. Угаасаа ийм сургуультай болцгоож байгаа юм уу, удам угсаа нь ийм байсан юм даг уу, бүү мэд. 9 сарын нэгний өглөө л гэхээр гэр орон нь орвонгоороо эргэж эх адаг ээж аав нь хүртэл мэдэгдэхээ байчих юм.

  • - Алимаа миний угаагаад тавьсан өмд хаачив?
  • - Ааваа энэ Сүрэн чинь миний цамцыг өмсчихөж, тайлуулал даа
  • - Ээжээ гутал хааччихсан юм бэ? Би өчигдөр бэлдээд, тослоод орхисон ш дээ.
  • - Хүүе тэр хэлээгүй юу, энэ Сүрэн чинь миний цамцыг вареньтай гараараа барьчихсан бай ш дээ...би одоо яах юм бэ, ы ы ы...
  • - Яаж байгаам бээ чи, аниагийнхаа цамцыг, Доогий миний хүү дүүгээ авахгүй яаваа?
  • - Ий ий ий ий...уа уа уа...
  • - Тээр Сайхнаа ах гутал өмсөөд явцан бай ш д, би одоо яах юм бэ, ы ы ы...гэх

зэргийн өмд цамц хувцасны эрэл хайгуул, хэрүүл зарга тэр хавиар нэг дуу шуугиан. Энэ ч байдалдаа дасаж дадчихаад, хөндлөнгийн нүдээр үнэлгээ хийж чаддаггүйдээ засаж залруулья ч гэсэн бодолгүй өдий хүрээ байлгүй. Ярьсаар хэлэлцсээр байгаад л ийм байдлаар 9 дүгээр сарын нэгний өглөөг угтлаа даа.

Хамгийн том маань харин энэ жил арав төгсөнө. Түүний доор сургуулийн насны гурав, цэцэрлэгийн насны гурав нийт долоон сайхан хүүхэдтэй өнөр айл аа манайх.

Том хүү маань нэг л их цээж өвчтэй ханхалзсан нөхөр гадуур явах. Хоолны амттайг идэж, хувцасны өнгөтэйг шилж өмсөөд нэг л их ажилтай хүн шиг шөнө оройттол тэнээд үг авах юм биш. Уул нь ухаан сийрэг л хүү юм сан, хэлсэн үгнүүдээс минь нэг хоёрыг нь ч болсон ойлгож бодож байгаа байгаа л гэж найдах юм. Миний хувцаснаас хүртэл шилээд өмсчихсөн, тэрийг нь би хожуу мэдэж байх жишээтэй. Ямар сайндаа л цайны муу пиджакыг маань нууж өмсөөд сэмхэн тайлсныг нь би халааснаас нь хугархай тамхины үртэс гарснаар мэдэж байх вэ дээ. Тэгээд бас болоогүй ээ, ширүүхэн үг хэлэхлээр уруул нь сөрвөгнөөд нэг хоёр үг хариуцаад сөргөөд байх болтой догоо. Харахад л хайр хүрмээр паацайсан юм саяхан л хөлд орох гээд явж байж билээ, хэдийдээ ийм том эр болчихов оо. Үгүй ээ тэр уруул дээгүүр нь шар үс сөөвийгөөд миний аавтай гөө мөн адилхан золиг шүү. Чиний энэ мэт ааш авирыг харжээ суутал ээжтэй нь  анхны хүүгээ эрдэмтэй хүн болгоноо хэмээн арван найман жилийн тэртээ мөрөөдөн ярилцаж байсан маань өөрийн эрхгүй санагдаж суулаа даа, өнөө өглөө.

Удаах нь нэг годгор охин байнаа.

Хамраа гудчаад л байнга шахуу ханиад хүрсэн нэг муу юм явах юм. Өвөл зунгүй ханиад салдаггүй хүн гэж бас байдаг юм байна. Одоо хичээл нь өглөө орно гэсэн, энэ бас ханиад хүрэх нь ээ яана, нөгөө эмчид нь аваад очих зав хэзээ билээ, эхнэр амжихгүй байгаа гэх зэрэг зүйл түүнийг ванны өрөөнөөс гудчин гарч байх үед бодогдож эхлэв. Бас болоогүй ээ 8 дугаар ангид орлоо ийм ч хувцас тийм ч гутал гээд эхнэрийг жаал ээрсэн сурагтай байгаан. Энэ нөхөр дээшээ нилээн давилуун загнана шүүү, үгүй тэгээд охин хүүхдийг яалтай ч билээ, нэхсэн юмсыг нь энэ сарын цалингаас аваад өг л гэе дээ, тэхээр бас өнөө багачуул нь орилолдоноо, зиа тэд ч бас болоогүй байнаа, зай ч байна...яаж ийгээд л аргалахаас, Дорж нээрээ 500төгрөг зээлсэн юм байна шүү... цай чанаа болов уу яагаа бол, энэ хэдэн хүүхдээс илүү гаралгүй өтөллөө дөө бид хоёр ч..гэх зэрэг бодолд дарагдсаар гал тогооны өрөө уруу ортол ширээн дээгүүр нэг идэж уух зүйл хөглөрсөн харагдлаа. Уур ч хүрэх шиг... Араас эхнэр уухичин шагайснаа:

- Зиа өвгөөн цай цаад данханд чинь байгаа, талх масло наад ширээн дээр чинь байна. Найз нь багыг хүргэж өгөхөөр явлаа хэмээн нэг амьсгаагаар хэлэхэд нь аживал дух, хамар шанаан дээгүүр нь хөлс бурзайсан харагдав. Аргагүй шүү дээ, энэ олон хүүхдийн заргыг таслаад, хир буртагтай нь өчигдөрөөс хойш ноцолдож байгаа хүн чинь гэсэн бодлоор уур маань агаарт замхарч варень нялагдсан таваг, элсэн чихэр, талхны үйрмэг, асгарсан цайтай ширээгээ цэгцэлмэр болоод ажилдаа гарлаа.

Сэтгэгдэлүүд:

1. Hilde | 2009-09-01 06:36:00
олон хүүхэдтэй бол ийм л байх даа нээрээ ....
2. Amuro | 2009-09-01 06:42:19
Ийм олон хүүхэдтэй болуул нээрээ дотор нь орж манараад балрах байх даа
3. erhtsas | 2009-09-01 08:13:54
Олон хүүхэдтэй тэгээд дээр нь бужигнаад байдаг айл бол ч хэцүү байх шүү. Агаа нээрээ хөөрхөн хөөрхөн юм зөндөө биччихсэн байна. Баярлалаа
4. Өвлийн өвөө anjigai | 2009-09-01 08:46:35
Мөн дөө. Маний бага нас явж байна. Манайх чинь 4 хүүтэй айл байсан. Би хамгийн бага хүү тул ах нар хамаг сайныг өмсөөд арай л охин дүүгийн юмнаас өмсөлгүйхэн аргалдаг байж билээ.

Гялайлаа.
5. Lily | 2009-09-01 08:58:53
hehe, iim goyo olon huuhedtei bolohiimsan
6. amor | 2009-09-01 09:37:13
харагддтал бичиж дээ.
олон дотор цэмцгэр амиа авчдаг нэгэн байхад араар нь шуугаад өмсчихдөг зальтай нөхөр байж л байдгийн.
бага нас ингэж л өнгөрсөн, сайхоооооон.
7. Хэлтэрхий | 2009-09-01 15:47:50
Би ч шинийг л өмсдөг байлаа. Үнэхээр сайхан бичжээ.
8. 3apaa (зочин) | 2009-09-06 12:46:01
Ха ха 2 шуумар байхдаа яахуудээ...
9. tagnai (зочин) | 2009-09-08 06:15:33
Хэхэ, Сайхан болжээ
10. Жиргээ | 2009-09-08 07:00:23
xexexe, yostoi goy bichij,

manaix bas 6 xuuxedtei ail bsan l daa, bas l iimerxuu....
11. Oyuna | 2009-09-17 12:30:27
гарын таван хуруу зохиолыг дүрслэн уншиваа гэж...

сэтгэлд дүрслэгдтэл сайхан бичсэн байна

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.