Жижигхэн орчилд өөрийгөө хүлээд
Жигүүртэй явснаа өрөөлд хайчлуулах мэт
Жихүүцэж, дотор давчдан ганцаардах болов
Жавартай санагдаж хэв хэрэггүйд өртөөчлөв
Хоосорсон дотоодоос сэдэл эс гарч
Хөгшин хүн жаргах наран ширтэх мэт
Хийх бүтээх үйлд хүртэл утга олдохгүй
Хэнэггүй төрх сийлсэн санаатай шатнам
Аргагүй тэнэгийн дундаас өөрийгөө би цойлсон гэхгүй ч
Арчаагүй ядрахын мананд уначихаагүй байгаадаа эрдэж
Авралгүй нийгэм гэмээр хүмүүсийн бөөгнөрөл дундаас
Арга хийж чиний өврөөс өөрийгөө хайгаад ч олсонгүй ээ
Хэзээ хаана алдаад ганцаардахын уйд гүйцэгддэг юм бэ
Хэрэв олдоц арвин эд юм санж бол зугтах газар хаа билээ
Хураасан өлгийн зүйл огтоос үгүйн тул, байгаадаа
Хорогдох сэтгэл ч бас төрөхгүй нь лав, энүүхэндээ
Орчлонд миний бие орь ганцаар төрсөн учраас
Од заяа тохиож ихэр мэндэлсэн байлаа ч
Өсөх нас холдуулж тусгаар болгох нь магад учраас
Өөртөө сүүдэрээр хань хийж ганцаар л байхын магад юм бишүү
Ганцаардах сэтгэлд шаналал хүссэндээ галзуурч энд эрээчсэнгүй ээ
Гарзгүй хэдэн үгсээр өөрийн байгааг эргэцүүллээ
Гарцгүй нүхэнд төөрчихөөгүйн магад утгаар
Ганцхан энэ биедээ ял гавьяагаа үүрэхээ ухаарлаа




Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: