... чинадаас ...

Огтлохуй, оршихуйн чинадаас

Озох, олдохын билиг хүртэж ирсэн болохоор

Оршил үгүй би төөрчихсөн

Орчил үгүй би хөөгдчихсөн

 

Хаагдахуй, хашигдахуйн чинадаас

Харшилдахуй, хөнөөгдөхүйн мэдэл өвөртөлж гарсан болохоор

Харамсал үгүй би шулуудчихсан

Хариг үгүй би шийдчихсэн

 

Нээгдэхүй, нөлөөлөхүйн чинадаас

Нэмэгдэх, хасагдахын хувиарь хүртэж ирсэн болохоор

Нас үгүй би халиачихсан

Нар үгүй би хаширчихсан...

 

Өмнийн, дорнын уудам Монголын чинадаас

Өсгөлүүн, тохинуун сэтгэл өвөртлөж төрсөн болохоор

Өөрийн бодлыг нялзаах гэж зүтгэл үгүйгээр

Өвчүүн дотороосоо зөвхөн гомдолоо л хэллээ...

Сэтгэгдэлүүд:

1. Oyuna | 2009-09-18 12:52:46
арай л өөр юм бодоод явжийтал юу вэ хэхэ
2. bolorka83 | 2009-09-18 13:04:19
neeree "chinad" gedeg yamar aimaar urid zurguu unshigdjinaa , togloom ch bish garl uuseliig medehiinsan ehhe
3. angelic_universe | 2009-09-18 13:24:28
Сайн уу хө.
4. amg@@ | 2009-09-18 14:50:00
Энэ Оюунаа бүх бичлэг дээр 1-т байхий.
5. Вафль | 2009-09-18 14:54:36
манай хүн уянгалжээ, уншсан би уярчээ.
6. amor | 2009-09-18 18:34:30
гүн юм.
би дутуу ойж байна.
гүйцэд ойлгох хүртэл гүймөөөн зүтгэл хичээл над хэрэгтэй юм шиг л бна даа Толбохон минь.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.