Алтан нүд

Нэг их усан далайд хөвж явна гэж зүүдлээд би сэрээгүй байна

Нээсэн олсон юмгүй хирнээ хаяж гээсэн зүйл ихтэй л явсаар

Нэгдэх нийлэхийн хүслэнтэй ч юм шигээр

Нэг их усан далайд нэг зүг чиглэн явсаар л байх юм аа

Энэлэх сэтгэл минь ус гарган нүд чийглэвч

Их усанд арчигдан замхарч эс мэдэгдэхийн төдий

Эргэцэх бодолд хөлчүү ухаан тэмтчин салгалж

Ихэрхэх бодлыг угааж орхих ажээ

 

Ахуй сайхан аралд минь тайван жаргал оршоод

Агаар усных нь ариунд ухаан тавиран тэнийдэг ч

Аргуун амттай далайд итгэл өгөн зүтгэх нь

Аргагүй тэнэгийн дээдийг минь гэрчлэвч  сэлсээр

 

Ашид холын бодолгүйдээ би энд тэнэв үү

Асгарсан сувдан хэлхээ түүх  гэж түмний замаар оров уу

Аль нэгийн төдийг эс мэдэрсэндээ энэлсээр

Алтан нүд нэгийг олж сэтгэл сэрэл мэдрэв үү

 

Эндээс би буцмаар байх авч

Хамт бас үлдэхийн хүслэн төрж

Эсрэг бие дунд зай үүсгэн холхигнож

Хана дугуйлчихмаар хатуу бодол бас хүлэх

 

Өөрийн буйдхан чимээгүйд нам гүмхэн байсан намайг

Өлсөх мэдрэмж алтан нүдтэй учруулсан гэнээ

Өрөвдөхийг мэдэхгүйдээ хувь заяа түлхэн түлхсээр

Өнөөдрийн нарыг харж санаа алдахын хүслэн төрүүлжээ

 

Жингүйдэхийн огт оргүйд хөвөх намайг

Жинхэнэ утгаар чи л олж харсан болоод

Жирийн биш мэдрэмжинд олсноо гээн байж саатав биш үү

Чин үнэн үг минь одоо л гарах нь байна шүү дээ

 

Хамт зовохыг жаргал гэдэг юмсан уу

Хамаг сэтгэл үерлүүлэхийг хайр гэдэг сэн билүү

Мартаж дээ, олоон жилийн өмнөхийг

Маргах зүрх үлдсэнгүй, тэнхэл ч хүрэхгүй нь........................

 

Сэтгэгдэлүүд:

1. tungaamnh | 2009-10-03 23:51:38
Маргах зүрх үлдсэнгүй, тэнхэл ч хүрэхгүй нь........................

би яг л ийм болчихоод байна даа
2. LoLa Bunny | 2009-10-04 00:37:06
таалагджийнөөө
3. serenade | 2009-10-04 01:36:46
Сайн шүлэг байна.
Нэг их усан далайд хөвж явна гэж зүүдлээд би сэрээгүй байна

Нээсэн олсон юмгүй хирнээ хаяж гээсэн зүйл ихтэй л явсаар

Нэгдэх нийлэхийн хүслэнтэй ч юм шигээр ...хэмээн эргэлзэвч, ухаарал хайрласан мэдрэмж төрүүллээ.
Блогт чинь анх удаа л зочилж байна, таалагдлаа.
4. amanjinka | 2009-10-04 01:40:11
ЗАРИМДААА ХҮЛЭЭЦ ..
5. Амарсайхан (зочин) | 2009-10-04 09:13:04
Би ч ойрд лазагнаад, яг л иймэрхүү байдалтай хөвж явна
6. chimgeeitgel | 2009-10-04 09:46:19
зайк энэ шүлэг бичдэг авъястай хүмүүсийн блогоор зочлоод хэлэх үггүй болоод гардиймаа.
7. Lily | 2009-10-04 21:18:00
altan nud?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.