Чинад бүх юм улиран одовч
Цаг хугацаа цагираглан эргэлдэвч
Чамаас бас надаас урсах үгтэй гуниг минь
Өтөлдөггүй өндгөн сүй минь
Өсдөггүй хэтэрсэн исгэгчтэйгээ
Өр нухан дотор минь байж л байх
Цаашлан холдсон наран хавар эргээд ирдэг ч
Цуг байхын магадтайд хөврөх бодол алдууравч
Цэнэггүй хоосон чөлөө минь
Огт оргүйд хөвүүлэгч хүсэл минь
Орь залуу настайгаа
Ор гарган зүрх тамгалаад байж л байх
Агшин хором надтай надгүй урсавч
Алдах олдохын үнэнд амьдрал хэм нийлэвч
Алсах он жилүүдийн хойноос гансрах сэтгэл минь
Угтвар, үдэлтийн болзоо минь
Урьхан инээмсэглэсэн чиний зурагтай цуг
Уулзахыг хүсэн намайг хэмлээд байж л байх
Элээ хүртэл нүүгээд явчдаг боловч
Эргээд ирэх нь магадтайг бодовч
Энэ дурласан зүрх минь
Үнэнч хувирашгүй хүсэл минь
Үргэлж дэргэдээс үл холдон
Үе улиран одсон ч байж л байх...




Сэтгэгдэлүүд:
хайр мөнхөд оршиноо гэж...
Сэтгэгдэл үлдээх: