Аавынхаа хэлснийг одоо л тоож ухаарахын төдий яваагаа
Аав нь ижийгээ алдчихлаа гэхдээ хэрхэн энэлснийг тань би өдий хүрж ойлгов
Хүн хүний өмнөөс ял үүрдэггүйг гүнзгий мэдрэв
Хэрхэхээ эс мэдэвч таны үгийг санан гансрав
Алдаж байж олсон алдрын их сэтгэхүйд хэн нэгэн төөрчих вий дээ
Аавынхаа захисныг мартан мартан унах вий дээ
Аз жаргал л гэнэ, хаанаас ч олдохгүй тэрүүхэнд учиг өгөөд
Аваачих харанхуйд нь хуудуу үлдэх вий гэж үүнийг бичиглэлээ
Ээж гэдэг их харанхуйн дундах цагаан сүүг
Эрхэлж л явахын утга болгоод дуу дуулж сууна уу
Эргээд олдохгүйн их жаргалаа харин гүнзгий мэдрээ юм болов уу
Энэ цагийн шуурган дундах ганц нар чинь шүү дээ
Ховрын барааг хайж байж олдог шиг
Хатуу цагт сэтгэл нухах хэдхээн үгийг аав нь одоо л хэлье
Хэрэггүйг гол барьж салаа үзүүрлэсэн үедээ
Хэнэггүйг мартан байж үүнийг уншаарай
Ээжийгээ л битгий зовоож яваарай даа үр минь
Энэлэхийг мэдрэн байж унаагасан хэргийг нь санаарай
Энэ орчлонд өөр чухал гэж үгүй ээ
Эх хүний төлөө л дэлхий эргэдэг юм шүү
Ав адилхан хуваасан тэнцүү хэрчмээс
Арга заль үүсдэг нь ч хүмүүсийн авир атал
Арчлах бодол үүсгэн гэгээн царайлж суухдаа гуниг үүрэв үү
Аав нь тэгвэл хэлье, ээжийгээ л энэ цагтаа бодоорой
Аялах саран дураар эргэлдэн орж гаравч
Аяглах одод түүнийг тойрон эргүүлэвч
Ааг омог нь нэгэн хэмээр цагираглан
Асгарах туяан дундаа тэрээр нэг л зангаараа
Саран мэт яваарай хүү минь
Санаж гансрах цагаа шөнийн тэнгэр дор хугаслаж
Өдрийн гэрэлд инээсэн төрх сийлээд
Өөр хүний нүдэнд сайхан нэгэн байгаарай хүү минь
Өртэй чи, бид бүгдэд
Өнөөдөр, хэзээ ч төлж барахгүй өртэй
Өрөвдөж, хаа нэгтээ төлчихийн мананд сэтгэвэл
Өргүй ээ чи, хэнд ч...
Өвгөөс хураасан их ажлын нугачааг л чамд ярьсан санаатай
Өр гэдгээс үүсгээд гомдлын мөрд бүү оршоорой доо
Өчүүхэн хүн л дотроо тээж явдаг эд шүү дээ
Өгөөмөр нь харин цацаж орхидог жаргал билээ
Аав нь хүүдээ гурван үг хэлэх гэсэн юм аа
Ах захаа хүндэлсэн нийгмийн дундах сэтгэхүйд чинь
Алдрын зэрэг горилсон тэнэгийн дээд болгохгүй гээд
Ашид хойно ч байж л байхаар горойлгон байж хатуу хэлье, чи сонс
Ээжийгээ битгий гомдоогоорой, энэ насны чинь нар юм шүү
Эргэн хөрвөж шантарч бүү яваарай, зүтгэсэн чигийн чинь мөр юм шүү
Эндэх ядрах цагтаа дурсан дурсан бодоорой, уярал нь жаргал юм шүү
Эргэцүүлэх ухаандаа харин хүний дээд яваарай, өвгөдийн чинь гэрээс юм шүү...




Сэтгэгдэлүүд:
тасс хийтэл л хэлсэн байна. яг л тархин дундуур буухаар
Тассс хийтэл хэлсэн
Тассссархай шүлэг гээчив энчэн харин нэг.
хичээх л юм.
аав ээж агуу, алтан дэлхий том, харин би жижигхэээээн..
xun xeveeree bgaarai...
xaramsaltai ni ungursun xoino ni bugd l xalaglax yumaa!
Сэтгэгдэл үлдээх: