Нэргүй...

Гундуухан бодол салахгүй эргэлдэх сэтгэлд минь навчис үерлэсэн тэр нэг намрын хүйтэн хөх салхинаа

Гараа дээр өргөн байж чамайг тосон гүйсэн дэврүүхэн гэгээн өдрүүдээ санан, тамхи татан зогсоход

Гарцаагүй чиний л дэргэд алдсан байж мэдэх эрхэт зүрхний булгиа минь эргэн эргэн лугшиж цээж хөндүүрлэх мэтээс

Гарзгүй миний л дотор бүтэж, боогдохын давчуу зайд аргадсаар сэтгэлээ хумилаа, чи эзэн юм аа

 

Арчлах сэтгэлд дэлхий хүртэл гандуу санагдаж хөнгөхөн шүүрс алдан суухад минь

Алсаас хурднаа ирж буцах бодлын мянган долгион жавар хургааж бас үе үе наран гарсаар

Агшнаа тэнгэрийн орныг тольдоод газрын гүн уруу унах мэтээс

Аятайхан инээмсэглэсэн гэрэл зураг чинь надад хүч өгөн гэгээ татлаа, чи зүүд юм аа

 

Насанд дарагдах зуурын эдгээр олон учрал дундаас над уруу чиглэсэн сайхан хүний тухай бодоход

Нүд цуцаах өргөн талын түмэн гөрөөс жигдхэн нэгэн зүг хатирах мэт санагдаж

Нүүр олдвол хэт дөхчихөөд, хариу харж ялдам мишээлийн шагнал л горилох юм даа

Нүгэлт хорвоогийн буман нажид дундаас төөрч олсон амраг минь ээ...

 

Цадиг гэдэг үгийг өөртөө зохиохын нэр юм гэж ойлгоод

Чинадын улиран одох бүхнийг холхон орхихын хүслэндээ дийлдээд

Чиний дэргэд өөрийн чихийг тосон баясал хайсаар өдийг хүрэв

Цааш түлхэхийн оронд нинж асралаар гараа сунгаад надад урам зориг хайрла, би орчлонд хэрэгтэйг бүтээе

Сэтгэгдэлүүд:

1. ЗОРИГТ8 | 2009-10-26 17:37:08
таалагдлаа өөр юм мэдрэгдэж байна
2. Өвлийн өвөө anjigai | 2009-10-26 18:12:50
Чи Монголд байгаа биздээ. Яагаад ер холбогдохгүй байгаа юм. одоо энэ зураг авахад орлцооч.
3. *САЙХАН САНАА* | 2009-10-26 18:24:30
мундаг жаал шүү.. хаанаас нь ийм үгс урсана вэ..
4. Ганхүү | 2009-10-26 22:44:00
сайхан бичжиийнаа. гэхдээ л намайг гүйцэхгүйнэ гээл үү хэхэ
5. Lily | 2009-10-27 03:27:40
ayagui urt murteimaa unshmaar l bailaa ug ni
6. bubee | 2009-10-27 23:21:01
Sain uu... ene blogoor orood garahda l ih yum tarhindaa ergelduuleed garhiimdaa...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.