Хорин долоон нас

Чиний өнцгөөс хорин долоон насыг өөрөөр харах юм аа дүү минь

Чийрэг хөлийн чинь чанга гишгээнд дэлхий хотолзмоор

                                              чи тийм л бат итгэлтэй орж ирлээ

Чихэнд бус зүрхэнд эхлэж хүрэх үгийн чинь утганд сэтгэл хөдөлмөөр

                                              чи тийм л сайхан уулзаж билээ

Шударгуу үнэнч байдлын чинь зүтгэлд бид ичмээр

                                              чи тийм л гүнзгий мөртэй гараад явлаа...

 

Хойноос чинь хараад миний цээжнээс нэгэн гомдлийн мөртэй санаа алдрав

Хаврын тэнгэрт анхны цахилгаан цахих шиг бодол харваж үдэж орхисон насаа дурсав

Хорин долоон насаа ухаарахын завгүй барсандаа харуусаж хэдэн мөр хэлхэв

Харин чи эндээс өөртөө байхгүйг олбол миний гавьяа болноо...

 

Хорин долоон нас надад бас саяхан ирж л байлаав шүү дүүдэй минь ээ

Хоёр биш ганц л тохиох агшин өдөр өдрөөр биш хүн хүнээр алслаад

Хорин долоон зүйлийн үхэл учрал үзсний гэрч юм гэдгээ эс ухааран

Хорвоо хугацаагаар биш хувь зохиолоор хэмжигддэг болохыг ойлгоогүй л явжээ, тэгэхэд

 

Хорин долоон насандаа би гуч хүрчихсэн хүн шиг гэдгэр алхаж

Хугацаанд бүтээхийг барж байгаагаа ихэд санан амьсгаадаж

Хууртаж л байдаг өнгийн алгыг анзаарахын сөхөөгүй царайлж

Хийгүй нэгэн гэгдэхийг асар их хүсэж явж дээ, хөөрхий минь

 

Гээж амжаагүй шүүдэр насны ганц хоёрхон ховор аашаа

Гэм зэмгүй хал балгүй хашир дүрээр нуувч хийн сатааруулж

Гоолиг хөлөнд нууцхан нүд өгөхөөс нүүр өгөхгүй юм шиг амгалан

Гээдгэр нь дэндсэн хоосон гүзээт явлаа бишүү тэр л насандаа...

 

Гурав дарсан ат гэдэг шиг л хөлд тушаа болчихдог

Гурван жил дутуу байхад л тэмүүлж асан тэр өндөрлөг

Гурван шат дутуу байхад л хүрчихсэн мэт адгаж байсан тэр давхарлаг

Гунигтай санагдаж дөч хүрэхээр яарч явнаа миний бие

 

Нэг л зүйлийг хэлье бусад нь чамд байнаа дүүдэй минь

Нийгэм хугацаагаар хэмжигддэг ч учрал хагацал хүнээр хэмжигддэг байх юм

Нийтээрээ дагаж мөрддөг он тооллоор чи хорин долоон жилийг тойрсон нь

Нэгэн бие төчнөөн тооны хүмүүн заяа үдэж угтжээ гэсэн шиг л...

 

 

Сэтгэгдэлүүд:

1. molor | 2009-10-29 18:15:49
тэгэхэд би шон мөргөөгүй бол ч...кккк
2. Жиргээ | 2009-10-29 18:24:42
Guxuu darga 28 xurch, aildvaraa surgaaldjee
3. amor | 2009-10-29 19:09:59
27-той байхдаа хэрсүүжих гэдгийг мэдээгүй тууж явсан даа.
одооны хүүхдүүд айхтар ааааа.
4. bubee | 2009-10-29 20:11:25
ziaaaaaaaa
5. bubee | 2009-10-29 20:11:42
bayar hurgiyeeeee
6. amanjinka | 2009-10-30 04:47:37
ДАРАА ЖИЛ Ч ХОЛ БНА ДАА ХОЛ БНА
7. Мармелад | 2009-10-30 10:50:06
би хорин долоотой болуул байшдээ тээ ямарч байсан охин маань 5 настай аяга маяга угаацаан надаа туслаал гүйжээхийм байна лдаа жаргасөөн хурдан 27 хүрэхийнсаан
8. Emma_new | 2009-10-30 14:14:23
huuh bi yg 27 toi sh d. tgd setgel hudluud orood irlee kkkkkk
9. erhtsas | 2009-10-30 14:22:27
Дэвэрч догдолж, дарцаглан намирч л явна даа. Гэтэл нэг л мэдэхэд хорин найман нас намайг хүлээн баяртай зогсоно. Би ч бас баяртай л очно доо түүндээ.
10. duduka | 2009-10-30 15:06:28
saixan shuleg baina
11. bataa123 | 2009-10-30 15:40:39
би бол залуу л болохыг хүсдэг хэхэхэ
12. tsasan | 2009-10-30 21:06:49
Nadad zoriulsan yum shig sanagdchihlaa hehe
13. idea (зочин) | 2009-10-31 15:00:05
Надад зориулаагүй ч энэ шүлгийг оруулсан он сар өдөр миний төрсөн өдөртэй давхардсаныг бэлэгшээжхийгээд гарлаа.
14. idea (зочин) | 2009-10-31 15:01:08
Надад зориулаагүй ч энэ шүлгийг оруулсан он сар өдөр миний төрсөн өдөртэй давхардсанд бэлэгшээсхийгээд гарлаа.
15. Догшин ХАЙРХАН... | 2009-10-31 15:19:08
АХАД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ШҮҮ. МАНАЙ ХӨХ ОНЖИГОТОЙ АХ ХААГУУР Л ЯВААД БАЙНА ДАА...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.