Голт зүрхний гүн жавар минь ээ
Хандаж хүсэх хэдхэн үгийг чих тосон азнаач
Чиний эзгүйд бүтэл бие жихүүцэж
Хайрын мөрөөр шүлэг хэлхэн буйг анзаараач
Ганцхан цээжин биед л гал үлдсэн мэт
Хагацахуйн гүн гунигаар тор нэхэн оролцолдохыг аргадаач
Жаргалтайн дэлгэр доорхи зүүд тосон мөрөөдвөө
Хачирлахуйн их дасалаар миний дэргэд амирлаач
Худлын дундах ганц үнэнг эс ялгахын билиг хэн бүхэнд олгосон
Газар гэр, тэнгэр дээвэрт, хүн ханатай орчлон минь ээ
Хүртэхүйн их хувиараас тань жаргалын нэг дусал олчихоод
Гашуун бал, чихэрлэг усан сувд дуулах гэсэнгүй дээ
Хуурмаг дор дулдуйдах аргагүйг сэлэн гатлах жигүүр хүссэндээ
Ганц олдсон агшны өгүүлэхүйг хүүрнэн дуулья
Хүчирхэгийн дор сөгдсөн бүхний чихэнд өөрийн ухаарлыг хүргэе
Гарз олзоо гээж олсон хэдэн үг юм шүү...
Агаарт тогтносон олон хөлдүүс дундуур зүтгэхээр
Эргэлдэх сүнсэн огторгуйн хөлгүйд алдархад
Эрчимт хэмнэл судсан дотроос булгилсаар
Аргагүй тэнэгийн дүрд намайг улмаа живүүлэвэй - Дурлал
Хайр дагасан харууслын бодролоос
Хацар дагасан хайр урсах нь
Хамгаар эргэлдэхийн утгыг тоол үгүй
Хагарахын цондонд толгой тушаахын хэнээ тусваа - Дундуур
Юутай өргөнийг хоромхонд сэтгэхийн балаг билээ гэмээр
Ядмагхан даржинд хоосрон хөлчүүрэхийн манан дундаа
Ялдамд автсан эрвээхэйн далавч шатчих мэтээ
Ёзооргүй бас мөргүйн гүйдэл төгсөх нь тэр ч билүү - Дүүрэн ....





Сэтгэгдэлүүд:
gunee ihee utgatai bilee
unzug deer ni hoh tolbotoi esehiig bi haraagui
unendee gaigui shulegch yum gedgiig harj bna
Хацар дагасан хайр урсах нь
Хамгаар эргэлдэхийн утгыг тоол үгүй
Хагарахын цондонд толгой тушаахын хэнээ тусваа - Дундуур
энэ их таалагдлаа
Сэтгэгдэл үлдээх: